Уул уурхайн кетринг




Уул уурхайн компани болон албан байгууллагын нийтийн хоолны үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Бид энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх туршлагатай хамт олон бөгөөд өнөөдөр Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ажилчдын цайны газар, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны цайны газруудыг чанарын өндөр түвшинд ажиллуулж байна.
Ажилчдын болон оюутны цайны газрыг ажиллуулахдаа дан ганц халуун хоолоор үйлчлээд зогсохгүй эрүүл, зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл өгч, сургалт явуулан, витаминжуулалтын аян гэх мэт төрөл бүрийн аян зарлан үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд анхааран ажилладаг.

Явуулын кетринг




Албан байгууллагын баярт үйл явдал болон тэмдэглэлт өдрийн хүлээн авалт, төрсөн өдрийн үдэшлэгийг тань бид мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулна. Олон улсын мэргэжлийн тогооч нарын тэмцээний медальт, Монгол улсын Мастер тогооч нарын бэлтгэсэн тансаг зоог бүхий хүндэтгэлийн ширээ таны баярыг чимэх болно. Мөн бид таны баярт мөчийг хуваалцахын зэрэгцээгээр, цэвэрлэгээний үйлчилгээг санал болгож байна.
Танд тэмдэглэлт баярын өдрийн дараах кетринг үйлчилгээг санал болгож байна.
- Баярын хүлээн авалтыг зохион байгуулах

Мах махан бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл


Бетончик


Бүтээгдэхүүний нэр: Бетончик
Үйлдвэрлэсэн улс: Монгол улс
Үйлдвэрлэгч: БОСА КЕТРИНГ ХХК
Тоо хэмжээ, жин: 1кг
Хадгалах хугацаа: 60 хоног
Хадгалах нөхцөл: Агаарын температур -15 градус целсээс дээшгүй
Харьцангуй чийгшил: 75%-аас ихгүй

БИДНИЙ ТУХАЙ ХАРИЛЦАГЧИЙН СЭТГЭГДЭЛ


Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Манай уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ажлын бүтээмж, эрүүл ахуйн нөхцөлийг ханган амт чанар сайтай халуун хоол болон ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлж хооллолтын сургалт явуулдагт нь БОСА КЕТРИНГ ХХК-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.


Ерөнхий захирал Ц.Даваацэрэн
Эрдэнэт үйлдвэр ХХК


Оюутан залуусын суралцах орчин нөхцөл боломжийг ханган тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлж, халуун хоолоор үйлчилж хамтран ажилладаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсээд бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийг хүсье.


Захирал Батжаргал
Санхүү эдийн засгийн дээд сургууль


Танай компанийн хамтын ажиллагаа болон харилцан ойлголцолын үр дүнд манай компанийн 2011 оны уурхайн үйл ажиллагаа амжилттай явагдаж дуусаад байна. Өнгөрсөн хугацаанд бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн танай хамт олонд талархаж байгааг хүлээн авана уу.

Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
Жамп-Алт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баярмаа


Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Танай компанийн ажилтан Р.Батбаатар нь олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд амжилттай оролцсон явдалд баяр хүргээд, цаашид олон тэмцээнд идэвхи чармаалттай оролцож, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Цаашид та бүхний Шинэжинст кемп дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан чанартай кетринг үйлчилгээгээ явуулж бидэнтэй байнга хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,
Ерөнхий захирал Д.Уранбилэг


Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе

Манай компанийн хайгуулын ангийн үйл ажиллагааг дэмжин явуулын кемпийн үйлчилгээг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлье

Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

БИДНИЙ ТУХАЙ




2011 оны 03 сард БОСА КЕТРИНГ ХХК нь БОСА ХОЛДИНГ ХХК-ийн салбар компани болон үүсэн байгуулагдсан. Манай компани нь уул уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэх, явуулын болон суурин кемп, оффис сервис, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, суурин болон явуулын кетринг, сургалт зөвлөгөө гэх мэт бүх төрлийн үйлчилгээнүүдийг цогцоор нь үзүүлдэгээрээ ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудаас онцлог юм.
Манай чадварлаг баг хамт олон өөрийн үйлчилгээг Монгол улсын өнцөг булан бүрт хамгийн богино хугацаанд, хамгийн хямд үнээр хүргэх бодлого баримтлан ажиллаж байна.
Монголын тогооч нарын холбоотой хамтран ажиллаж, тогооч нараа монголын тогооч нарын холбооны адистатчлалын шалгалтанд хамруулж, тус шалгалтанд тэнцсэн ур чадвар өндөртэй тогооч нарын баг бүрэлдэхүүнээр үйлчилдэг.

БИДНИЙ ТУРШЛАГА




Бид 2011 оноос эхлэн үйл ажиллагаа явуулахдаа монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж ирсэн бөгөөд уул уурхайн компаниудын хангамж, кетринг үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр явуулын болон суурин кетринг, кемп сервис, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сургалт зөвлөгөө зэрэг олон үйлчилгээг үзүүлж, үйл ажиллагаа өргөжүүлсээр байгаа билээ.
Монгол улсын мастер тогооч нар болон олон улсын тогооч нарын тэмцээнүүдээс алт, мөнгөн медаль хүртсэн мэргэжлийн өндөр зэрэглэлийн тогооч нарын баг хамт олон үйлчилдэгээрээ давуу талтай.